Энэхүү систем нь төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн сүлжээнд ашиглахад зориулагдсан, сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашиглан,
• Бодлогын баримт бичиг
• Хууль тогтоомж, тогтоол шийдвэр
• Гэрээ хэлэлцээр, төсөл хөтөлбөр
• Ирсэн, явуулсан бичиг
• Өргөдөл гомдол, санал хүсэлт
• Ажлын төлөвлөгөө хуваарь
• Удирдлага болон хурал шуурхайн үүрэг даалгавар
• Зар, мэдээ мэдээлэл, лавлах сан
зэрэг байгууллагын бүхий л ажил хэргүүдийг түргэн шуурхай, хялбар байдлаар төлөвлөх, бүртгэх, тайлагнах, илгээх, хүлээж авах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зэрэг үйл ажиллагаануудыг цахим хэлбэрт шилжүүлж, цаасгүй технологи нэвтрүүлэн, ажлын бүтээмжийг дээшлүүлэх чухал ач холбогдолтой програм хангамж юм.